Комедиан Д.Амартүвшингийн "ЛИБЕРТАРИ НАМ" 2024 оны сонгуульд АН-ыг дэмжиж оролцоно
Үйл явдал
/
2024-04-22

Комедиан Д.Амартүвшингийн үүсгэн байгуулсан "Либертари нам"-ыг Улсын дээд шүүх бүртгэж аваагүй байгаа. Гэсэн ч үзэл санаагаар нэгдсэн тус намын нөхдүүд  2024 оны парламентын сонгуульд Ардчилсан Намтай хамтарч ажиллахаар болсныг албан ёсоор мэдэгдэж байна. Өөрөөр хэлбэл, Либертари Намаас сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон гишүүд маань Ардчилсан Намын нэрийн өмнөөс сонгуульд оролцоно. Намын идэвхтэн гишүүд болон Удирдах зөвлөлийн саналыг харгалзаж үзээд ийм шийдэлд хүрэв.

Хөдөлмөрөөрөө амьдарч буй жирийн иргэд татвар төлөх гэж л амьдарч байгаа мэт нөхцөл бүрджээ. Төрөөс ямарваа нэг давуу тал олж аваагүй энгийн бизнес эрхлэгчид олон янзын татвар, хяналт шалгалтад дарлуулж байна. Бизнес эрхлэх орчин асар ихээр хумигдлаа. Төрийн эрх мэдэлтнүүд л зөвхөн баяждаг, шударгаар аж ахуй эрхлэх гэж хичээсэн улсууд нь дарамт, шахалтад өртдөг ийм эдийн засгийн тогтолцоог зогсоохгүй аваас Монгол улс улам уруудна. Бид энэ бүхний шалтгааныг бүх зүйлд оролцдог данхар төртэй холбож байна. Төрд хуримтлагдсан энэ их эрх мэдлийг хумихаас өөрөөр өнөөгийн тогтолцооноос гарах зам үгүй.

Либертари Намын хамгийн чухал, номер нэг зүйл бол үзэл санаа. Бид Людвиг фон Мизес, Фридрих Хайек, Мюррей Ротбардын үзэл санаанд тулгуурлаж намаа байгуулсан. Энэ үзэл санаандаа тууштай байна. Бидний үзэл санааг дэмжих хүсэлтэй хэнтэй ч хамаагүй хамтарч ажиллана. Бидний үзэл санааны эсрэг зогсох хэнтэй ч хамаагүй тэрсэлдэнэ. Улс төрийн тавцангаас эрх чөлөө хийгээд чөлөөт зах зээлд гай болж буй бүгдийг зайлуулахын төлөө манай Либертари Нам ажиллана.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.238.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.