Хотын даргын хоёр орлогч СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГЧЭЭ
Үйл явдал
/
2024-04-22

Хотын дарга Х.Нямбаатар хоёр орлогчоо УИХ-ын сонгуульд сойжээ. Нэгдүгээр орлогч, өөрийн гарын хүн П.Сайнзоригийг Сонгинохайрханд илгээж байгаа бол хоёрдугаар орлогч О.Номинчимэгийгээ Чингэлтэй дүүрэг рүү илгээж байгаа аж. Дээрх хоёр ч бас даргынхаа хүсэлтийг, өөрсдийнхөө амбицтай нэгтгэж дүүргүүдийнхээ намын удирдлагуудад хүсэлтээ өгсөн байна. 

П.Сайнзоригийн хувьд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтнээс Төрийн нарийн бичгийн дарга хүртлээ дэвшиж, хожим нь Х.Нямбаатарыг хотын дарга болоход нь дагаж гүйсээр байгаад нэгдүгээр орлогч болсон. Хуульч мэргэжилтэй. Хоёрдугаар орлогч О.Номинчимэг нь УИХ-ын Тамгын газар, УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан. СДМЭХ-ний удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. МАН-ын гишүүн юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.118.154.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ray (59.153.86.38) 2024-04-22 18:03:52
Сайн зориг товч намтар https://www.ulsturch.mn/a/64349