УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг найман асуудал хэлэлцсэн. Энэ үеэр
ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: УИХ-ын 2024 оны сонгуулийг 2020 оны ээлжит сонгуультай харьцуулахад жагсаалтаар нэр дэвшигч 48 хүний хувьд ямар нэгэн зардал, мөнгө гарахгүй. Хэн нэгэнд барьцаалагдахгүйгээр парламентын гишүүн болно. Тойрогт нэр дэвших хүмүүсийн хувьд тойрог томссонтой холбоотойгоор хэд дахин нэмэгдсэн. Үүнийг та бүхэн мэдэж байгаа. Зүгээр л тайлангийн сэтгүүл тараах гээд тооцоо хийгээд үзэхэд л 2020 онд хэвлүүлж байснаас тав дахин их зардал гарахаар байна. Энэ бол үлэмж хэмжээгээр нэмэгдсэн байна. Миний хувьд тойргийнхоо бүх айл өрхөд тайлангаа тавих бололцоо байхгүй. Тойргийнхоо 20 орчим хувьд нь л тайлангийн сэтгүүлээ хүргүүлэх боломжтой болж байна. Ер нь, томоохон хэдхэн бизнес, мөнгөтэй хүмүүс ачааг нь даах хэмжээний л тогтолцоо байна гэжээ.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20