ОГ: Сургалтад идэвхтэй оролцож байгаа нийт иргэддээ талархлаа
Үйл явдал
/
2024-04-29

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулалт, мод тарих заавар зөвлөмж өгөх мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зорилгоор улсын хэмжээнд “1000 сургагч багш бэлтгэх” сертификат олгох сургалтыг БОАЖЯ, БСШУЯ, ЗГХА “Ойн газар”, МУИС-н Ойн хүрээлэнтэй хамтран 2022 оноос эхлүүлсэн.  Тус сургалтын 2 дах шат болох хээрийн дадлага сургалтыг 2024 оны 4 сарын 20-24-ний өдрүүдэд ЗГХА Ойн газар, МУИС-ын Ой хүрээлэнгийн багш Доктор Д.Суран, Б.Цэнгэл, докторант Д.Мөнгөнцэцэг нартай хамтран ᠌Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулав.

     Дорноговь, Говьсүмбэр аймгийн мод, бут тарьж  ургуулах хүсэл сонирхолтой иргэд, болон  алба хаагчид уг сургалтад хамрагдаж байна.

Сургалтаар ойжуулалт хийх нутгийн газарзүй, байгаль цаг уурын онцлогт тохирсон мод үржүүлгийн газар байгуулах, МҮГ-ын хөрс боловсруулалт, модлог ургамлын тарьц, суулгацыг ургуулах арга технологи, модны төрөл, зүйлийн сонголт, биологи-экологийн үндэс, ойжуулалт, нөхөн сэргээлтийн технологи, таримал ойн хамгаалалт зэрэг чухал сэдвүүдийн хүрээнд явагдаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.45.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.