ӨМ: "ЭРДЭС БАЯЛАГ- ЭМЭГТЭЙЧҮҮД" үндэсний 4-р чуулган Өмнөговь аймагт болж байна
Үйл явдал
/
2024-04-29

ЭРДЭС БАЯЛАГ-ЭМЭГТЭЙЧҮҮД ҮНДЭСНИЙ 4-Р ЧУУЛГА УУЛЗАЛТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНА. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлуудыг нь тодорхойлох, хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн энэхүү чуулга уулзалтыг Өмнөговь аймагт зохион байгуулж байна.

Өмнөговь аймаг нь 76153 хүн амтай ба 37250 эмэгтэйчүүд ажиллаж, амьдарч байна. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2023 оны байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд уул уурхай, боловсруулах үйлдвэрт ажиллаж байгаа нийт иргэдийн 20 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна гэсэн тоон мэдээлэл байна.

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж тус чуулга уулзалтад оролцож, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо, Уул уурхай, ашигт малтмалын салбарын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын геологич эмэгтэйчүүдийн холбооны хамт олонд хандаж чуулга уулзалтыг Өмнөговь аймагт зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ.

Чуулга уулзалт:

✅Хүртээмжтэй уул уурхайн хөгжилд бидний оролцоо

Хүндээ ээлтэй уул уурхай компаниудын суралцахуйц сайн жишээ, туршлагаа хуваалцах

✅Аз жаргалтай гэр бүл – ажил, ар гэрийн тэнцвэр

Уурхайчдын гэр бүлийн төлөөллийн оролцсон асуудал болон саналыг хуваалцах зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг хийж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.222.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.