Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх генерал цолтой эрхмүүдэд хүндэтгэл үзүүлж мэндчилгээ дэвшүүллээ. Мөн эрхэм генералууд жанжин Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Анх БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 1944 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор генерал хэмээх цэргийн дээд цол бий болгож, төр, цэргийн 11 хүнд олгосон түүхтэй бол эдүгээ 80 жилийн хугацаанд 224 эрхэм энэ дээд цол хүртээд байна. Хилчдийн дундаас энэхүү эрхэм дээд цолыг 29 эрхэм хүртсэн бөгөөд анхны хилчин генерал Батын Дорж Монгол Улсын цорын ганц армийн генерал билээ. Хил хамгаалах байгууллага, хилчдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхэм хилчин генералууддаа 80 жилийн ойн баярын мэнд хүргэе!
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20