Н.Учрал: Дэлхийд өрсөлдөх технологийн Монгол компани удахгүй гарч ирнэ
Үйл явдал
/
2024-05-01
Монголчууд уул уурхайг бус оюун санаагаа олборлож, дэлхийн олон улстай энэ тэнцүү өрсөлдөх хэмжээний компани гаргаж ирэх цаг нь болсон.
Технологийн салбарынхан төрийн дэмжлэггүйгээр өдийг хүртэл бор зүрхээрээ олон улсын түвшинд өрсөлдсөөр ирсэн. Саяхан CallPro компани Киргизстанд хөрөнгө оруулалт татсан. Жилийн өмнө Fibo Cloud компани Казахстаны шилдэг гарааны компаниар тодроод хөрөнгө оруулалт авсан. Өнөөдөр Казахстаны Үндэсний дата төв Монгол компаниар үүлэн системээ хийлгэж байна. Сингапурт ONDO компани Listed компаниар бүртгэгдсэн. Үүнээс харвал олон улсын зах зээлд өрсөлдөх боломжтой компани олон байгаа.
“Дэлхийд өрсөлдөх технологийн эрэлд” уриатай шилдэг гарааны бизнесийн үндэсний аварга шалгаруулах “Startup Challenge Mongolia 2024” тэмцээний нээлт өчигдөр болсон . Олон улсын зах зээл дээр хүч үзэх зорилго, тэмүүлэлтэй бизнес эрхлэгч нарт зориулсан энэ тэмцээний шагналын сан 300 сая төгрөг бөгөөд нийт 163 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 97 компани оролцохоор болсонд баяртай байна.
Яг энэ цаг үед Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, энэ хүрээнд E-Mongolia-д мэдээллийн технологийн компаниудыг бүртгэж, татварын болон татварын бус хэлбэрээр төрөөс нэгдсэн бодлогоор дэмжих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.178.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.