
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6 хувьд хүргэнэ.
ҮҮНД:
➢ Зориудаар ойжуулах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих замаар доройтсон ойг ойн нөхөн сэргээх, гол нууруудын татмыг ойжуулах ажлыг 2.4 мян.га талбайд явуулж 4 сая мод тарина;
➢ Цөлжилтийг сааруулах хамгаалалтын ойн зурвас, агро ойн аж ахуйг 4 байршилд 130 га талбайд байгуулна;
➢ Мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тарьц суулгацын нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ;
➢ Хөвсгөл, Завхан, Дорнод аймгуудын ойн санг бүртгэх, ой зохион байгуулалтын ажлыг 5 сая га талбайд зохион байгуулна;
➢ Ойн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг 1.3 мян.га талбайд зохион байгуулна;
➢ Ойн санг хамгаалах, ойн хөнөөлт шавжтай тэмцэх арга хэмжээг 330 мян.га талбайд зохион байгуулан 1.2 тэрбум модыг доройтолд өртөхөөс хамгаална;
➢ Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 400 км түймрийн зурвасыг шинээр байгуулах, 235 км зурвасыг арчлах ажлыг зохион байгуулна.






Холбоотой мэдээ
-
5 цаг 7 мин
-
7 цаг 32 мин
-
22 цаг 25 мин
-
Өчигдөр 15 цаг 22 мин
-
Өчигдөр 11 цаг 33 мин
-
Өчигдөр 09 цаг 31 мин
-
Өчигдөр 09 цаг 15 мин
-
5 цаг 7 мин
-
Өчигдөр 11 цаг 33 мин
-
7 цаг 32 мин
-
2025-04-16