Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж буй “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аяныг тохиолдуулан сурагчдын дунд зөв хандлагыг төлөвшүүлэх, жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын X-XII ангийн сурагчдын дунд “Харилцан хүндлэл-Тэгш оролцоо” сэдэвт Эсээ бичлэг, Контентын уралдааныг зарлаж байна.
Хамрах хүрээ: БГД-ийн ЕБС-ийн 10, 11, 12 дугаар ангийн сурагчид, (Өмчийн хэлбэр харгалзахгүй)
Уралдаан дараах 2 сэдвийн хүрээнд явагдана.
Эсээ бичлэгийн уралдааны сэдэв- “Үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалтыг бууруулахад бидний оролцоо”
Контентын уралдааны сэдэв-“Жендэрийн хэвшмэл ойлголтын хор нөлөө”
Уралдаанд оролцогч сурагчид дээрх 2 сэдвийн хүрээнд эсээ бичих, өөрсдийн нөөц боломжид тулгуурлан богино хэмжээний контент бэлтгэх бөгөөд дараах зохион байгуулалтын хүрээнд явагдана.
Эсээ бичлэгийн уралдааныг 2 үе шаттай зохион байгуулна.
I шатны шалгаруулалтыг сургуулийн захиргаа удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу зохион байгуулж, сэдэв тус бүрд шалгарсан 3 сурагчийн Эсээг дараагийн шатны шалгаруулалтад буюу дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст эх хувиар 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хүргүүлнэ.
II шатны шалгаруулалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс нь сургуулиудаас ирүүлсэн Эсээ бичлэгийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хүлээн авч, шалгаруулалтыг 04 дүгээр сарын 11-ний өдрийн дотор зохион байгуулж дууссан байна.
Контентын уралдааны зохион байгуулалт
- Контентын уралдаан нь “Жендэрийн хэвшмэл ойлголтын хор нөлөө” сэдвээр богино хэмжээний видео контент (Reel, Tik Tok зэрэг), зурагт хуудас (богино хэмжээний комик, манга, манва зэрэг) хийсэн байна.
Жич: Сурагчид ганцаарчилсан эсхүл найзууд, анги хамт олноороо (сургууль, анги харгалзахгүй) хамтран баг бүрдүүлэн оролцож болно. - Контентын уралдаанд сургуулийн түвшинд шалгаруулалт хийгдэхгүй ба зөвхөн дүүргийн түвшинд нэгдсэн байдлаар шалгаруулалтын ажлыг зохион байгуулна.
Контентын төрөлд оролцогчид бүтээлүүдээ bgd.nxx221@gmail.com, huurhunzurh@gmail.com гэсэн цахим хаягаар хамтад нь ирүүлнэ.
Цахим хаягаар ирүүлэхдээ оролцогч хүүхдүүд багийн нэр, холбоо барих утасны дугаар, сургуулийн мэдээллээ тодорхой бичнэ. - Хугацаа хожимдсон эсхүл энэхүү удирдамжид заасан шаардлагыг хангаагүй бүтээлүүдийг хүлээж авахгүй.
Уралдаанд шалгарсан сурагчдад 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дотор мэдэгдэх ба 04 дүгээр сарын 12-ны өдөр шагналыг гардуулна.
Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 11365574, 99241975 дугаарт холбогдон тодруулна уу.
Шинэ мэдээ
2024-06-03 09:51Баянгол дүүргийн ирсэн бичгийн шийдвэрлэлтийн мэдээ 2024 оны 5 дугаар сар
2024-05-29 17:36БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХИЙГДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛД ИРГЭД СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ БАЙНА ГЭЖЭЭ
2024-05-29 17:19ДУНД ГОЛЫН ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ДАЛАНГ ЦЭВЭРЛЭЛЭЭ
2024-05-28 13:53БАЯНГОЛЧУУД "УЛААНБААТАР МАРАФОН-2024" ОЛОН УЛСЫН ГҮЙЛТЭД НЭГДЛЭЭ
2024-05-21 16:43БАЯНГОЛ ДҮҮРЭГТ “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЛОО
2024-05-17 13:17Баянгол дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хурал боллоо
2024-05-14 15:27БАЯНГОЛ ДҮҮРЭГТ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-05-13 14:51“ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭРТ ЭМЧИЛЬЕ” АЯНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20