БГД: 16 нас хүрсэн хүүхдүүд иргэний үнэмлэхээ гардан авч, Монгол Улсын иргэний андгай өргөлөө
Үйл явдал
/
2024-04-04

Баянгол дүүргээс 2024 оны “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор хүүхдүүдийн санал санаачилга, хөгжлийг дэмжих “Алтан галт шувуу” төслийн хүрээнд энэ сард 16 нас хүрсэн 40 гаруй сурагч өнөөдөр Иргэний үнэмлэхээ гардан авч, Монгол Улсын иргэний андгай өргөлөө.

Энэхүү арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, дүүргийн Гэр бүл, ёслолын ордны дарга Ү.Амартүвшин, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” захирал Б.Батзориг, Нийслэлийн ерөнхий боловсролын 13, 20, 28, 47, 51, 73 141-р сургуулийн захирал, багш нар, дүүргийн ЕБС-ийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага болох Хүүхдийн зөвлөл, Сурагчийн зөвлөл, охидын болон хөвгүүдийн зөвлөл мөн энэ сард 16 нас хүрч, Иргэний үнэмлэхээ гардан авч буй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцлоо. 

Энэ үеэр дүүргийн Засаг дарга “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг 2002 оноос улс даяар уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Дүүргийн 90 гаруй мянган хүүхэд бий. Энэ онд дүүргийн хэмжээнд 3736 хүүхэд 16 насанд хүрч, иргэний үнэмлэхээ гардан авна. Тэдгээр хүүхдүүдийг төлөөлж та бүхэн өнөөдөр Иргэний үнэмлэхээ гардан авч байна. Та бүхэн Иргэний үнэмлэхээ гардан авснаар эх орон, ард түмэн гэр бүл болон өөрийнхөө өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлах, улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд эрх тэгш оролцох болно” гээд Иргэний андгай өргөсөн бүх хүүхдэд баяр хүргэж, сурлагын амжилт хүссэн юм.

Мөн энэхүү арга хэмжээний үеэр 23 хүүхдийн зохиолчтой хамтран бичсэн Монголын хамгийн анхны романы нээлт болсноос гадна “Алтан галт шувуу” хүүхэд хөгжлийн багц төслийн хүрээнд 28-р сургуулийн сурагчид “Галт шувуу” абсур жүжиг тоглож, контемпорари зургийн үзэсгэлэнгээ дэлгэлээ.






Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.96.17)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.