ӨМНӨГОВЬ: Хүчтэй шороон шуурганы улмаас айлын гэр, хашаа нуржээ
Даланзадгад, 2024 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нийт нутгаар хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Даланзадгадад 2, Ханбогд суманд 1 иргэн төөрсөн дуудлагаар эрэн хайх ажиллагаа явуулж, иргэдийг эсэн мэнд олжээ.
Хүчтэй шуурганаар айл өрхүүдийн байшингийн дээвэр, орон сууцнуудын гадна фасад хуурч гэр, пин, хашаа хороо нурах, автомашины зогсоолд байсан машины цонх хагарах, цахилгаан эрчим хүч тасрах, замын гэрэлтүүлгийн шон олноор унасан зэрэг хохирол гарсан байна.
Дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар шуурганы эрч багассан байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.112.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20