Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарсан бөгөөд ногоон байгууламжид ашиглах боломжтой 20 гаруй ус цуглуулах худгийг суурилуулсан юм.
Энэ талаар “Геодези, усны барилга байгууламжийн газар”-ын Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа. Тэрбээр “Манай шугам угсралтын бригад борооны улирлаас өмнө ажлуудаа нарийн зохион байгуулж 24 цагаар ажиллаж байна. Өчигдөр буюу зургаадугаар сарын 18-19-нд шилжих шөнө орсон аадрын дараа ус зайлуулах шугам угсарсан газруудад үзлэг хийхэд ус тунасан асуудал гараагүй. Тодруулбал, өнгөрсөн онуудад Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтож Улсын баяр наадмын үеэр дээл, гоёлоо өмссөн иргэд болон жуулчид усаар туулах, харайх асуудлууд гардаг байсан. Иймээс Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд ногоон байгууламжид ашиглах боломжтой 20 гаруй ус цуглуулах худаг, 47 борооны ус зайлуулах шугам угсарлаа. Мөн зургаан метрийн гүнд өргөх насос суурилуулсан. Гандийгийн гудамжны борооны ус зайлуулах шугам сүлжээгээр дамжуулж Дунд гол уруу цутгах 1.2 километр борооны ус зайлуулах шугам угсарч дууссан” гэлээ.
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд борооны усыг зайлуулах шугам сүлжээ, хоолойн шинэчлэлтийг 300 мм-ийн голчтой давхар ханатай хуванцар хоолойгоор хийж байгаа бол төвийн шугамуудыг 500 мм-ийн голчтой төмөр бетон хоолойгоор хийж байна. Зургаан байршилд борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн бөгөөд 70 хувьтай үргэлжилж байна. Мөн жижиг найман байршилд борооны ус зайлуулах шугамын засвар үргэлжилж байна. Түүнчлэн төмөр бетон хоолойд халдаг утас гүйлгэх шинэ шийдэл нэвтрүүлсэн нь цаг агаар хасах хэмтэй үед хоолойг гэсгээж байнгын урсацтай байх боломжийг бүрдүүлж байгаа юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин