1. Алдагдсан 4 жил “Юу гэлээ БИД ЗҮТГЭНЭ-ХАМТДАА ХӨГЖИНӨ гэл үү?” Одоогийн эрх баригчид өнөөдрөөс яг найман жилийн өмнө “БИД ЗҮТГЭНЭ-ХАМТДАА ХӨГЖИНӨ” уриа, лоозонтой сонгуульдаж байж. Харамсалтай нь тэд зүтгэсэн ч ард түмэн хөгжсөн юм алга. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, иргэд цалингаас цалингийн хооронд, ломбардны хүүнд дарлуулан арай ядан амьдарч байна. Ийм цөвүүн цагт УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрог, Хангайн бүсэд Ардчилсан намаас нэр дэвшигч Энэбишийн Болорчулууны ярьсан яриа, гаргасан шийдэл иргэдийн сэтгэлд унтарсан галыг бага ч гэсэн ноцоов. Тэр “Төрийн албан хаагчдаа алагчилж үздэггүй, намаар нь талцуулдаггүй болгох ёстой. Улс төр, улстөрчийн шийдвэрээс төрийн албан хаагч хараат бус байх ёстой...” гэсэн Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгасан заалтыг маш энгийнээр тайлбарлаж яваа нь иргэдэд “бидэнд боломж үлдсэн юм байна” гэсэн итгэл төрүүлж байна. Мөн тэрбээр “Хөгжлийн шийдлийг сэтгэлийн хөөрлөөр хийдэггүй. Судалгаатай, тооцоотой, төлөвлөгөөтэй хийдэг юм. Би инженер хүн. Төрийн албыг 18 жил хашихдаа бүгдийг судалгаатай, тооцоотой, төлөвлөгөөтэй хийж ирсэн...” хэмээн ярьсан юм. Эрх баригчдын бүтээсэн данхар төрийн бүтцийг ард түмэн дааж дийлэхгүй 2020 оны сонгуультай золгосон. 2016-2020 оны хооронд эрх баригчид зүтгэснийхээ хэрээр түрийвчээ зузаалсныг бид биш тэд өөрсдөө хэлээд, илчлээд байгаа хөнжил дотроо хөлөө жийлцсэний гор гэж ойлгож байгаа. Ийм үед энгийн иргэдийн хоолойг төрд хүчтэйхэн хүргэчих, хэн нэгний “халаасанд” ороогүй, нэр цэвэр хүн Хангай бүсэд хэрэгтэй. Тэр хүнийг Хангайн бүсийнхэн Энэбишийн Болорчулуун гэж харж байна.
2. Дахиад л алдагдсан 4 жил “Юу гэлээ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ гэсэн үү?” УИХ-ын 2020 оны сонгуульд эрх баригчид ХҮЧЭЭ НЭГТГЭЕ! гээд мөн ч том уриа, лоозонтой орсон юм даг. Арга ч үгүй биз. Өнгөрсөн дөрвөн жилд нь 32, 31 ч билүү хоёр талцаад, хоорондоо алалцаад хүчээ нэгтгэж чадаагүй. Монголын ард түмэн одоо л тэд хүчээ нэгтгэх нь гэж ойлгоод дахиад л МАН-ыг дийлэнх олонх болгочихсон. Харамсалтай нь тэд хүчээ нэгтгэсэн биш ард түмнээ хөсөр хаяж, араа шүлсээ гоожуулан төсвийн мөнгө рүү шумбаад орчихсон. Сүүлийн найман жил яг юу болсон бэ гэж үү? ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, Ногоон автобус, Боловсролын зээлийн сан, Газар тариаланг хөгжүүлэх сан гээд эрх баригчдын гараа шургуулаагүй, дансаа өгөөгүй газар гэж үлдээгүй. Өнөөдрийн сонгуулиар тэд төрөөс хумсалсан мөнгөөрөө ард түмнийхээ тархийг угааж яваа. Иргэдийн боломжоос хулгайлсан найман жилийн ард ийм л юм болсон. Одоо цаг нь болсон. Иргэд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх, өөрийнхөө төлөөллөөр зөв хүнээ сонгох цаг нь болсон. “Иргэдээс санал гуйж, төрийн ордонд тухалж, “дарга” сэтэр зүүчхээд эргэх холбоогүй, хэл чимээгүй алга болдог өчнөөн хүн бий. Хэсэг байхгүй болж болж ирэхээрээ аймаг, сум даяар “гишүүнээ, гишүүнээ” гэж баахан хүндлүүлчхээд алга болчихно. Иргэнийг төлөөлнө, тэдний өмнөөс шийдвэр гаргана гэдэг амаргүй ажил. Байнгын эргэх холбоотой, иргэдийнхээ санаа бодлыг сонсдог байх нь тухайн орон нутгийн хөгжилд шууд нөлөөлнө. Мөн иргэдийнхээ амьдралыг мэддэг, тэднийг ойлгодог хүн л иргэдийн хүчтэй дуу хоолой болж төрд жинхэнэ утгаар нь төлөөлж чадна. Ингэж чадах хүнийг УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч Энэбишийн Болорчулуун гэдэгтэй би лав маргахгүй. Дахиад дөрвөн жил алдахаас үнэндээ айж байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин