Ойн хөнөөлт шавжтай үүргийн шүршигч багаж ашиглан тэмцэх ажил улсын хэмжээнд 143.0 мянган га талбайд хийгдэнэ
Үйл явдал
/
2024-06-20

Энэ жилийн хувьд улсын хэмжээнд ойн хөнөөлт шавжтай үүргийн шүршигч багаж ашиглан тэмцэх ажил 143.0 мянган га талбайд хийгдэнэ.

Улаанбаатар хотын Ногоон бүс болох Бэлх, Сэлхийн амны ойн санд үүргийн шүршигч багаж ашиглан тэмцлийн ажлыг эхлүүлсэн бөгөөд уг ажлыг “Мон таксаци” ХХК гүйцэтгэж байна.

Архангай аймагт газраар 23000 га талбайд тэмцлийн ажил хийхээс сумдаас Хотонт 3000 га, Төвшрүүлэх 2000 га, Цэнхэр 3000 га, Хайрхан 3000 га, Өлзийт 1500 га, Эрдэнэмандал 2000 га буюу нийтдээ 14500 га талбайд хийж гүйцэтгээд байна.

Мөн Ойн хөнөөлт шавжтай үүргийн шүршигч багаж ашиглан тэмцэх ажил Өвөрхангай аймагт 7000 га талбайд хийхээс Хужирт сумын 3000 га талбайд хийгдлээ.

Тэмцлийн ажлыг “Хатант Форест” ХХК, “Сайхан ойн төлөө” ХХК, “Нью грийн Форест” ХХК, “Аглаг ой” ХХК-ууд хийж гүйцэтгэж байна.

Хэнтий аймагт 7000 га талбайд тэмцлийн ажил хийхээр төлөвлөснөөс 2000 га талбайд “Аглаг ой” ХХК хийжээ. Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт, Баяндэлгэр сумдад 7000 га талбайд тэмцлийн ажил эхэлсэн. Мөн Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Шинэ-Идэр, Түнэл, Баянзүрх, Алаг-Эрдэнэ, Төмөрбулаг, Рашаант, Цагаан-Уул, Тосонцэнгэл сумдын ойн санд 26000 га талбайд тэмцлийн ажил үргэлжилж байна. Тэмцлийн ажлыг “Залуу төгөл” ХХК, “Жигүүр ой” ХХК, “Хоймор ой” ХХК, “Денс Форест” ХХК, “Мөнх жаргалант ой” ХХК-ууд гүйцэтгэж байна.May be an image of 11 people and textMay be an image of 4 people, van and textMay be an image of textMay be an image of lighter, tree and textNo photo description available.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.103.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.