АН-ын дарга Л.Гантөмөрийг огцрохыг шаардсан АН-ын “Үндэсний жигүүр” хөдөлгөөний жагсаал долоо дахь өдрөө үргэлжилж байна. Тэд АН-ын дарга Л.Гантөмөрийг Боловсролын зээлийн сангаас хулгайлсан тул УИХ-ын сонгуулиас нэрээ татаж, намын даргаасаа огцрох ёстой гэж шаардаж байгаа юм. АН-ын дарга Л.Гантөмөрийг нэрээ татахыг шаардаж байгаа үндэслэлийнхээ талаар АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуяг “Монголын ирээдүй залуучуудын боломжийг хулгайлж Боловсролын зээлийн сангаас хулгайлсан Л.Гантөмөрийг Монголын төрд гаргаж болохгүй. Монголын төрд хулгайчийг гаргаж болохгүй. Л.Гантөмөр АН-ын толгойд гарч, араасаа өөрийнхөө хамаарал бүхий этгээдүүдийг жагсаалтад оруулчихсан. АН хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хаалтын гэрээ хийсэн байна. Л.Гантөмөрийг огцрохыг шаардсан манай жагсаалыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргахгүй байна. Бас АН-ын ахмадуудыг манай жагсаалд оролцохыг хориглож, хаалт хийж байгаа. Тиймээс бидэндтэй хамт залуучууд голдуу жагсаж байна. Бид бүтэн жил Л.Гантөмөрт шаардлага тавьсан. Гэтэл сонгуулийн үе биш учраас бидний дуу хоолой хүрэхгүй байсан. Сонгуулийн үед бид дуугарахгүй бол Монголын төрд хулгайч гараад ирэх аюултай. Л.Гантөмөрийг Монголын төрд гаргаж болохгүй” гэсэн юм.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин