Сэлэнгэ аймаг Шизуока мужтай хамтран "Хамтын ойн төгөл" байгуулна
Үйл явдал
/
2024-06-25

Сэлэнгэ аймаг, Япон Улсын Шизуока муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд манай аймагт тус мужийн Газар тариалангийн судалгааны төвийн ахлах мэргэжилтэн Икари Тоорү, гадаад харилцааны хэлтсийн зөвлөх Сүгимура Эрдэнэхатан, газар тариалангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Такэүчи Ёшико, ойн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Ямажё Тацүя, ойн аж ахуйн судалгааны төвийн судлаач Фүкүда Такүми нар албан айлчлал хийж байна.

Төлөөлөгчдийг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ХШҮХ-ийн дарга Л.Төгөлдөр, ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, БОАЖГ-ын дарга З.Түвшинтөгс нар албаны бусад хүмүүсийн хамт хүлээн авч уулзан харилцан ярилцлаа.

Шизуока мужаас Сакура, Тавилгана, Царс, Улаан агч, Шинэс, Нарс, Азалия зэрэг 7 төрлийн 200 ширхэг модны тарьц ирсэн бөгөөд тус тарьцыг Шаамар сумын ойн мэргэжлийн байгууллага болох “Ой баясах” ХХК-ийн мод үржүүлгийн газарт 1 жилийн хугацаанд арчилж хамгаалан ургуулаад дараа нь хамтын ойн төгөлд тарих юм.

May be an image of 3 people and textMay be an image of 3 people and textMay be an image of 5 people and text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.59.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.