Ойн хөнөөлт шавжийн экологи, биологийн онцлог, шавжийн олшрол, тархалт, голомт бүхий талбайн хэмжээг тогтоох, тэмцэл явуулах талбай, аргыг сонгох судалгааны ажил явагдаж байна.
Ойн хөнөөлт шавжийн экологи, биологийн онцлог популяцын нягтшилыг тогтоох, шавжийн олшрол, популяцын бодгалийн тоо толгойн хөдлөл зүйн байдалд үнэлгээ өгөх, тархалт, голомт бүхий талбайн хэмжээг тогтоох, тэмцэл явуулах талбай, аргыг сонгох зорилгоор судалгааны ажлыг зайлшгүй зохион байгуулах шаардлагатай байдаг.
Энэ жилийн хувьд баруун, зүүн, төв гэсэн гурван бүсэд ойн хөнөөлт шавжийн судалгааны ажлыг гурван баг гүйцэтгэж байна.
Төвийн бүсийн судалгааны дүнгээр Булган, Завхан, Хөвсгөл, Архангай, Орхон аймгийн ойн сангийн 747,650.0 га талбайд ойн хөнөөлт шавжийн тархалт, голомтын судалгааг явуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар Булган аймгийн Баян Агт, Архангай аймгийн Цэнхэр, Булган, Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Рашаант, Шинэ Идэр, Төмөрбулаг зэрэг сумдын нийт 230.0 мянган га талбайд судалгааны ажил гүйцэтгэж, тэмцэх шаардлагатай талбайн хэмжээ, байршил, тэмцэх аргыг тодорхойлоод байна.
Судалгааны дүнгээс харахад судалгаа явуулсан газар нутгуудад Якобсоны төөлүүрч эрвээхэй /Erannis jacobsoni Diak/, Эгэл бийрэн сүүлт эрвээхэй /Orgyia antique Linn/ дан болон холимог хөнөөлийн голомт үүсгэн ойд хөнөөл учруулж байна. Судалгаанд хамрагдсан 230.0 мянган га талбайн 52.6 хувь буюу 121.0 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай микробиологи болон авиа микробиологийн аргаар тэмцэх шаардлагатай байгааг тогтоож, талбайн байршил, тэмцэх арга, хугацааг тодорхойлж өглөө.
Баруун бүсийн судалгааны дүнгээр Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн Сагил, Түргэн, Улаангом сумын нийт 429,930.0 га талбайд ойн хөнөөлт шавжийн тархалт, голомтын судалгааг хийж гүйцэтгээд байна. Судалгаагаар ойд хөнөөл учруулж байгаа Якобсоны төөлүүрч эрвээхэй (Erannis jacobsoni Diak), Эгэл бийрэн сүүлт эрвээхэй (Orgyia antiqual Linn), Шинэсний шилмүүс хуйлагч (Zeiraphera diniana), Сибирийн хүр эрвээхэй (Dendrolimus sibirius Tschetv.) гэсэн 4 төрөл зүйлийн шавж дан болон холимог хөнөөлийн голомт үүсгэн ойд хөнөөл учруулж байна. Нийт ойн санд урьдчилсан байдлаар 107,550.0 га тархалттай, 80,462.0 га талбай ойн хөнөөлт шавжтай микробиологи болон авиа микробиологийн аргаар тэмцэх шаардлагатай байгааг тогтоож, талбайн байршил, тэмцэх арга, хугацааг тодорхойлсон байна.
Судалгааны ажлыг 2024 оны 05 дугаар сарын 15-аас 06 дугаар сарын 25-ны хооронд гүйцэтгэсэн судалгааны дүнг хүргүүлж байна. Судалгааны ажлыг “Байгаль орчин, тогтвортой хөгжлийн санаачилга” ТББ, “Их оргил ой” ХХК-ууд гүйцэтгэж байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин