АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ НИЙГЭМ, ЭВ НЭГДЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас (ОУХБ) 2024 оны 06 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Бангкок хотноо “Азийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх нийгэм, эв санааны нэгдлийн эдийн засаг” сэдэвт арга хэмжээ зохион байгуулав.
Арга хэмжээнд Ази, Номхон далайн бүс нутгийн төрийн байгууллагууд, ажил олгогч, ажилчдын төлөөлөл, мөн НЭНЭЗ-ийн төлөөлөл байгууллагууд, судлаачид, дадлагажигчид зэрэг биечлэн 100 гаруй, онлайнаар 150 орчим оролцогч хамрагдлаа.
Олон улсын хөдөлмөрийн бага хурлаас 2022, 2023 онд НҮБ-аас баталсан ЖДҮХБ-ын тухай тогтоолуудыг баталснаас хойших Ази, Номхон далайн бүс нутгийн нийгэм, эв санааны нэгдлийн эдийн засгийн талаарх асуудлуудыг хэлэлцэв.
Үүнд:
- Зохистой хөдөлмөр, тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмэр
- Камбож, Монгол, Тайланд, Вьетнам зэрэг улс орнуудад тулгамдаж буй асуудал, боломж, бодлогын зөвлөмж
- Улс орнуудын ноу-хау, сайн туршлагыг хуваалцаж
- Нийлүүлэлтийн сүлжээг илүү хүртээмжтэй, тогтвортой болгох
- Албан бус ажилчид болон аж ахуйн нэгжүүдийг албан эдийн засагт шилжүүлэх
- Хоршоо, холбоо, санг хөгжүүлэх арга зам зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцлээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин