Сэлэнгэ аймагт 62 хэсгийн хороо буюу санал авах байр байгуулж, бэлтгэл ажлыг хангаад байна
Аймгийн хэмжээнд 2024 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулах 62 хэсгийн хороо буюу санал авах байр байгуулагдаж, бэлтгэл ажлыг хангаад байна. Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Сувдаа, Сонгуулийн хорооны гишүүдийн хамт энэ сарын 24, 25-ны өдрүүдэд зарим хэсгийн хороодын бэлтгэл ажил, зохион байгуулалттай танилцан, заавар зөвлөмжийг тухай бүр өгч ажиллалаа.
Сонгогч та бүхэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ирэх дөрвөн жилд төр түшилцэх түшээдээ сонгоно.
Иргэний үүргээ хариуцлагатай биeлүүлж сонгуульдаа идэвхитэй оролцохыг нийт иргэддээ уриалж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.99.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.