БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастиен Сүрүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2024-06-26

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастиен Сүрүн, “ПОМА” группийн Гадаад худалдаа, санхүү хариуцсан захирал Седрик Гендрон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд “Улаанбаатар кабель кар” төслийн талаар санал солилцов.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, оргил цагуудад хамгийн ихээр бий болдог Яармаг чиглэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор “Улаанбаатар кабель кар” /UBCABLECAR/-ын төслийг Бүгд Найрамдах Франц улсын “ПОМА” групп хэрэгжүүлж буй. 

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах уг төслийг эрчимжүүлэх шаардлагатай байгааг илэрхийлсэн юм.

БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Себастиэн Сүрүн “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх замаар нийтийн тээвэрт шинэ төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх бүтээн байгуулалт нь санхүүжилт бүрэн шийдэгдсэн, амжилттай хэрэгжиж байгаа төсөл хэмээн онцолсон. Хоёр орны Засгийн газраас өндөр ач холбогдол өгч байгаа энэхүү төслийн бүтээн байгуулалт хуваарийн дагуу өрнөж, төлөвлөсөн хугацаандаа амжилттай дуусах бүрэн боломжтой” гэдгийг тодотголоо. Мөн төсөлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.86.143)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.