Канад улсын Вайтхорс хотод 2024 оны 6 сарын 16-аас 20-ны өдрүүдэд Олон улсын цэвдгийн 12 дугаар хурал (12th International Conference on Permafrost) амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд Канад, Америк, Англи, Герман, Франц, Итали, Испани, Дани, Орос, Швед, Норвеги, Австри, Шинэ Зеланд, Швейцар, Нидерланд, Исланд, Унгар, Польш, Португал, Аргентин, Перу, Чили, Монгол, Япон, Хятад, Өмнөд Солонгос, Балба зэрэг орнуудын 1400 гаруй төлөөлөгчид оролцсон байна. Нийт оролцогчдын 400 гаруй нь биеэр, харин 1000 орчим нь цахим хэлбэрээр оролцож, 227 аман илтгэл, 199 ханын илтгэл, онлайнаар 67 ханын илтгэл тус тус хэлэлцүүлэгдэж, олон улсын судлаачид судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, шинэ арга зүй, технологи туршилтын ололт амжилтаа хуваалцлаа.
Тус хуралд Монгол улсыг төлөөлөн ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Саруулзаяа, ЭШДА, докторант Г.Уламбаяр, ЭШДадА Ё.Пүрэвдулам, ГеоКрио ХХК-ийн захирал, доктор Я.Жамбалжав, НьюКон ХХК-ийн захирал Н.Чойбалсан нар оролцож, аман болон ханын илтгэл тус тус хэлэлцүүлэв.
Мөн хурлын хаалтын үйл ажиллагааны үеэр Цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Саруулзаяа, ЭШДА, ЭШДадА Ё.Пүрэвдулам нар Цэвдгийн олон улсын залуу эрдэмтдийн холбооноос шалгаруулдаг “Frostbyte” уралдаанд амжилттай оролцож “Science Communication” төрөлд тэргүүн байранд шалгарсан байна.
Түүнчлэн Монгол улс 2026 онд Азийн цэвдгийн олон улсын хурлыг зохион байгуулахаар болсон байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин