Түшиг сумын Хужирт, Ар хөндий, Устай төгж, Хуурай төгж гэх газруудад сибирийн хүр эрвээхэй тархалттай тогтоов
Үйл явдал
/
2024-06-26

ШУА-ын Биологийн хүрээлэн, Байгаль орчин шавж судлалын хамтарсан ажлын хэсэг Түшиг сум, Цагааннуур сум, Зүүнбүрэн суманд 2024 оны 06 сарын 05-06-ны өдрүүдэд ойн хөнөөлт шавьж, хортонгийн тоймчилсон судалгааг хийж хамтран ажилласан.

Indian paintbrush, зүлэг ба мод нарын зураг байж магад

Түшиг суманд Ойн хөнөөлт шавжийн тархалттай Арван нарст, Алимын даваа, Сахлын даваа, Жинстэй, Хавтгай овоо, Хашаат, Ноёны ам, Номт өндөр, Шивээт, Өгөөмөр, Зэлтэр гол, Ар шүрэн, Ороох зэрэг газруудын 20,000 га талбайд ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа хийсэн. Судалгаа явуулсан ойн санд тархаж буй хөнөөлт шавж нь Сибирийн хүр эрвээхэй байна.

1 хүн, мод ба зүлэг нарын зураг байж магад

Цагааннуур суманд ойн хөнөөлт шавжийн тархалттай Их хүнгэ, Бага хүнгэ Жаргалант, Хамар даваа, Баруун гол, Хуурай хөндий, Мянгай, Цалгар, Салхитын ам, Өгөөмөрийн ам, Товхон хан уулын баруун суга, Баян сахалт, Гүн шүрэн, Гудсан, Нарийн шүрэн, Гурван баян улаан, Баян эрхэт, Үүцэг зэрэг газруудад 45,000 га талбайд ойн хөнөөлт шавжийн судалгаа хийсэн. Судалгаа явуулсан ойн санд Хүнгэ, Хар модотын ам гэх газарт хөнөөлт шавж нь Өрөөсгөл хүр, сибирийн хүр эрвээхэй, Товхон хан уулын ар Хусны цох хорхойн тархалттай байна.

мод ба зүлэг нарын зураг байж магад

зүлэг ба мод нарын зураг байж магад

Зүүнбүрэн суманд Майхан толгойн араас Жаргалантын ар хүртэл сумын төвийн зүүн урд талд буй хайлаасны төгөлд хортонгийн судалгаа хийхэд ойн санд тархаж буй хөнөөлт шавж нь Навчит цох байна. Судалгааны ажлын явцад ойд зонхилох Хөнөөлт шавжийг таних, тархалтыг тогтоох, бойжилтын үе шатыг тодорхойлон, тоо толгойг хязгаарлах тэмцэх арга хэмжээг тогтоон судалгааны ажлын гүйцэтгэлийн акт гаргасан.

4 хүн, зүлэг ба бичвэр нарын зураг байж магад4 хүн, скийт буудлага хийж буй хүмүүс, мод ба зүлэг нарын зураг байж магад

06 сарын 19-нд Түшиг сумын Хужирт, Ар хөндий, Устай төгж, Хуурай төгж гэх газруудад сибирийн хүр эрвээхэй тархалттай тогтоов.

2 хүн, алим ба мод нарын зураг байж магад1 хүн ба зүлэг нарын зураг байж магад

Хортон шавжтай тэмцэх тэмцлийн ажлыг 08 сарын 20-ны үеээс Цагааннуур суманд 2000 га-д, Түшиг суманд 2000 га-д улсын төсвийн хөрөнгө оруулалтаар мөн Түшиг сум орон нутгийн хөрөнгө оруулалтаар 500 га-д тус тус хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.98.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.