Хакатон хөтөлбөрийг 2024 оны гуравдугаар сарын 29-30-ны өдөр зохион байгууллаа
Үйл явдал
/
2024-04-02

Залуу сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, сонгуулийн идэвх оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бүтээлийн санаа шалгаруулах Хакатон хөтөлбөрийг 2024 оны гуравдугаар сарын 29-30-ны өдөр зохион байгууллаа.

“Лийд төгсөгчдийн холбоо”-оос Канад сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа Шинэ сонгогчийн давлагаа “Gen-V” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан Хакатонд Дархан-Уул, Увс, Дорноговь, Дорнод аймаг болон Сүхбаатар дүүргээс сонгогдсон 12 дугаар ангийн сурагчид чиглүүлэгч багштайгаа баг болж залуу сонгогчдын боловсролд зориулсан бүтээлээр өрсөлдсөн юм.

Энэ удаагийн Хакатонд Дорнод аймгийн багийн “Шинсо” комик, контент тэргүүн байр, Сүхбаатар дүүргийн “БОТГО СОНГОГЧ”-д зориулсан сайт, пэйжийн хөгжүүлэлт дэд байр эзэллээ. Шалгарсан багууд бүтээлээ хөгжүүлж, олны хүртээл болгоход зохион байгуулагчид дэмжлэг үзүүлэх юм.

Залуу сонгогчдын боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Шинэ сонгогчийн давлагаа” “Gen-V” хөтөлбөрт хамрагдсан бүх багтай хамтран ажиллахаа Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ илэрхийлэв.

Хоёр өдөр үргэлжилсэн Хакотоны үеэр Сонгуулийн ерөнхий хороо, “Бодлогод залуусын хяналт” ТББ, “Цогц хөгжлийн үндэсний төв” ТББ, “Лийд төгсөгчдийн холбоо”-ны төлөөлөл, судлаачид сонгуулийн тогтолцоо, Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн онцлог, гадаад улсад байгаа сонгогчид саналаа өгөх болон улс төрийн нам, мөрийн хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.

May be an image of 5 people, people studying and textMay be an image of 10 people, people studying, clarinet and textMay be an image of 3 people, newsroom and text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.193.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.