Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зохион байгуулсан “Орон нутгийн сэтгүүлчдийн форум”-д Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн дарга Т.Гүенбаатараар ахлуулсан баг оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл явцын талаар Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн дарга Т.Гүенбаатар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулав.
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн онцлох зохицуулалт, сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллага сурталчилгаа нэвтрүүлэх, сэтгүүлчид мэдээлэл бэлтгэж, түгээхэд анхаарах асуудлын талаар Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн референт Б.Нямсүрэн сургалт хийж, орон нутгийн сэтгүүлчидтэй ярилцлаа.
Булган аймагт зохион байгуулсан “Орон нутгийн сэтгүүлчдийн форум”-д 21 аймгийн 100 гаруй сэтгүүлч оролцсон юм.
Сонгуулийн ерөнхий хороо “Сонгогч, сэтгүүлчдэд хууль тогтоомжийг тайлбарлан таниулах мэдээллээр хангах уулзалт-танилцуулга” хөтөлбөрийн дагуу хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидтэй уулзалт, сургалт тогтмол хийж байна. Тухайлбал, сонгуулийн жил эхэлснээс хойш орон нутгийн сэтгүүлчдэд гурав дахь удаагаа сургалт, мэдээлэл хийлээ.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20