Голомт банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор SIMPL-ээс урт хугацааны санхүүжилт татлаа
Үйл явдал
/
2024-06-27

Голомт банк Сингапурт байршилтай “Saison Investment Management Private Limited” /SIMPL/-тэй хамтран зээлийн гэрээг байгуулж, энэ оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр цэвэр ус, ус цэвэршүүлэх үйлдвэр, жижиг, дунд бизнес эрхлэгчид болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулагдах урт хугацаат зээлийн эх үүсвэрийг татан төвлөрүүлээд байна.

“Saison Investment Management Private Limited” нь байгуулагдсан цагаасаа хойш Зүүн Өмнөд Азийн орнуудын тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэн ажиллаж байгаа бөгөөд Голомт банктай хамтран байгуулсан уг зээлийн санхүүжилт нь Монгол Улсад хийсэн хамгийн анхны хөрөнгө оруулалт гэдгээрээ онцлогтой. Голомт банк сүүлийн жилүүдэд жижиг, дунд бизнесийн зээлийн багцаа нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2023 оны эцсийн байдлаар банкны нийт зээлийн багцын 27 хувийг жижиг, дунд бизнесийн зээл бүрдүүлээд байна.

Харилцагч та өөрийн сонирхсон зээлийн бүтээгдэхүүний мэдээллийг Голомт банкны вэбсайт, салбар нэгжүүд болон 1800-1646 лавлах утсанд холбогдон аваарай.

SIMPL-ийн тухай:

SIMPL нь “Saison International”-ийн охин компани бөгөөд 2021 оноос эхлэн санхүүгийн хүртээмжтэй байдлыг бий болгох, нэмэгдүүлэх үндсэн зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.92.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.