ХЭҮК-оос өнөөдөр /2024.06.27/ мэдээлэл хийх үеэрээ тайлбар хийлээ. ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “Иргэн Б.Ганхуягийн захидлыг ХЭҮК задруулсан байж болзошгүй гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ боломжгүй зүйл. Учир нь цагдан хоригдож байсан иргэн Б.Ганхуягаас ХЭҮК-т 2023 онд нийт таван удаа гомдол, мэдээлэл ирүүлсэн. Хамгийн анх 2023 оны есдүгээр сарын 14-нд манайд хандсан. Олон нийтэд цацагдаад байгаа тэрхүү мэдээлэл нь 2023 оны есдүгээр сарын 13-ны өдрийнх. Манайд маргааш өдөр нь буюу 2023 оны есдүгээр сарын 14-нд уг захидал нь хорих ангиас цахимаар ирж, цахим бүртгэлийн системд бүртгэгдсэн. ХЭҮК-ын зүгээс гомдол гаргаж байгаа хүний хувийн мэдээллийг задруулах боломжгүй” гэв.
Шүүхээс өнгөрсөн нэгдүгээр сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5.9 жилийн хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг долоон жилээр хасч 9.9 тэрбум төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгийг хурааж улсын орлого болгох шийдвэр гаргасан. Харин УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайханд 3 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэж байв. Нүүрсний хэрэгт холбогдуулан шүүхээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт нарын нийт 11 хүнд ял оноогоод байгаа билээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин