Б.ПҮРЭВДАГВА: АН-ынхан өөрсдийн хууль бус үйлдлээ МАНай нам руу чихэж байна
Үйл явдал
/
2024-06-28

Монгол Ардын намаас УИХ-ын сонгуулийн санал хураалт болно Ардчилсан намын хийсэн мэдэгдэлтэй холбоотойгоор хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өглөө.

Энэ үеэр МАН-ын Намын байгуулалтын төв хорооны дарга Б.Пүрэвдагва “Ардчилсан намын зүгээс өөрсдийн хууль зөрсөн үйлдлүүдээ МАН хийсэн болгож зарлаж байна. Энэ үйлдлээрээ МАН болон МАН-аас сонгуульд нэр дэвшигчдийн нэр хүндэд халдаж, гүтгэсэн мэдээллийг удаа дараа гаргасан. Бид үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад хандаж байна. Ардчилсан намын хууль зөрчин иргэд, сонгогчдод дарамт шахалт үзүүлэх, мөнгө тараах олон тохиолдол илэрч баримтаар баталгаажсан. Тухайлбал, Завхан аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч иргэдийн саналыг худалдан авах зорилгоор мөнгө тарааж байгаа нь тохиолдол видеотойгоо ил болсон. Энэ хэрэг хуулийн байгууллагад шилжээд шалгах түвшинд явж байгаа. Мөн Ардчилсан намаас нэр дэвшигч Г.Мөнгөнхуяг нь өөрийн нэрийн хуудсаа 20 мянган төгрөгийн хамт тарааж буй үйлдэл ил болсон.

Мөн УИХ-ын I тойрог, Өвөрхангай аймгийн айлуудад 5000 төгрөгийн дэвсгэртээр нийт 300 мянган төгрөгийг айлуудад тараасан нь баримтаар баталгаажиж, хуулийн байгууллагад шилжжээ. Түүнчлэн өөр тойрог Ардчилсан намын сонгуулийн ухуулагч сонгогчдод 100 мянган төгрөг тарааж байгаад баригдсан байна. Ингээд зогсохгүй “1000 оюутны тэтгэлэг” нэртэй худал мэдээлэл тарааж, “Оюутны тэтгэлэгт оруулж өгнө” гэсэн худал амлалт өгч байгаа нь баталгаажсан. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн XI тойрог, Сонгинохайрхан дүүргийн оршин суугчид руу гар утсаар холбогдож, “Ажиглагч чамайг харж байгаа. Ардчилсан намд саналаа өг” гэсэн иргэдийн сонголтод нөлөөлөх хууль бус үйлдлүүд гаргаж байна” гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.226.167)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.