Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран: 2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт хуулийн дагуу амжилттай зохион байгуулагдлаа. Автоматжуулсан системээр сонгуулийн дүн дамжуулагдсан. Автоматжуулсан системээр тоологдсон дүн өнгөрсөн шөнийн 04.59 цагт эцэслэгдлээ. Нийтдээ 2899 хэсгийн хороо дүнгээ системээр танилцуулж, бүрэн дууссан. Гадаад дахь иргэдийн саналыг тоолж дууссан. Нийтдээ 9768 хүний саналыг тоолсон. Энэ нь системийн дүнд нэгтгэгдсэн. Автоматжуулсан системийн тооллого дуусангуут гар тооллого шууд өчигдөр эхэлсэн. Эхний хэсгийн хороодууд 23.00 цагт саналын хуудасны гар тооллогыг хийсэн. Одоо гар тооллого дуусаагүй зургаа долоон хэсгийн хороо үлдээд байна. Энэ газрууд тун удахгүй дуусах байх. Гар тооллого хийж дууссан газрууд дүнгээ ирүүлсэн. Саналын хайрцгаа задлаад гараар тоолоход системээр дамжуулсан дүнгээс нэг ч зөрүүгүй явж байна. Үлдсэн 7 хэсгийн хороодыг нэгтгээд системийн тооллоготой хийх тулгалт дуусна.
УИХ-ын сонгуулийн санал хураалтад сонгогчдын 69.4 хувь нь оролцож саналаа өгсөн. Сонгуулийн ирц харьцангуй идэвхтэй байлаа. 2020 оны УИХ-ын сонгуультай харьцуулахад 2024 онд сонгогчдын тоо 10 хувиар өссөн. Нийт сонгогчдын саналаа өгсөн тоо өмнөх сонгуулиас буураагүй харин ч өссөн. Залуучууд идэвхтэй оролцлоо. Энэ удаагийн сонгууль хосолсон системээр явагдсан. Можаритор болон намын жагсаалтын дүн тус ,тусдаа гарч байгаа. УИХ-ын сонгуульд дангаараа оролцож байгаа нам 4 хувийн босго давбал УИХ-ын суудал хуваарилалтад оролцоно. Хоёр нам эвсэж оролцвол 5 хувийн босго давна, гурван намын эвсэл оролцвол 7 хувийн босго давах шалгууртай. Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвсэл оролцсоноос хоёр эвсэл 5 хувийн босготой байгаа. Монгол Ардын нам 35 хувь, Ардчилсан нам 30.1 хувь, ХҮН нам 10.4 хувь, Үндэсний эвсэл 5.2 хувь, ИЗНН 5 хувийн дэмжлэгийг нийт сонгогчдоос авсан байна.
Улс төрийн намын тухай хуульд зааснаар УИХ-ын сонгуульд оролцсон нам нийт сонгогчдын 1-ээс дээш хувийн дэмжлэг авсан бол улс төрийн намын санхүүжилт авах эрхтэй болж байгаа. Улс төрийн намын санхүүжилтийн дэмжлэг авах боломжтой. 1-ээс дээш хувийн санал авсан нийт 9 нам байгаа. Гар тооллого дуусангуут Сонгуулийн ерөнхий хорооны хурлыг хийнэ. Энэ хуралдаанаараа хуульд заасан босго давсан хамгийн олон сонгогчийн дэмжлэг хүлээсэн нэр дэвшигчдээ УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон шийдвэр гаргана. Энэ шийдвэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчид болон УИХ-д өргөн барина. СЕХ ны хуралдааны шийдвэр гарвал шинээр сонгогдсон гишүүддээ гишүүний үнэмлэх олгож, УИХ-ын анхдугаар чуулганаа хийх бэлэн болгох ажлыг гүйцэтгэнэ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин