Тамын ой гэж юу вэ
Үйл явдал
/
2024-07-01

Татмын ой гэдэг нь голын татам орчмын мод, сөөгийг хэлэх бөгөөд ургамал, амьтдын амьдрах орчин бүхий экосистем юм. Голын эрэг татам дагуу ойжуулах нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал үүрэгтэй бөгөөд нэмэлт усжуулалт бага шаарддаг, байгалийн сэргэн ургалт өндөр экологийн ач холбогдолтой бүс юм.

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой усны эх бүрэлдэх газарт татмын ой бүхий газрын цэвдэг хайлах, татмын ой устаж голын урсац багасах, мод бургас хатаж үгүй болох, ан амьтад даажин экологийн тэнцвэрт байдал алдагдаж ургамлан бүрхэвч доройтон өнгөн хөрс алдагдах зэрэг эрсдэлүүд бий.

Уур амьсгалын Ногоон Сангийн санхүүжилтээр БОАЖЯ, ХХААХҮЯ хамтран НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй АДАПТ төслөөс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр эрсдэлд ороод буй голын татам орчмын экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, байгалийн шүүлтүүр зурвас байгуулах зорилгоор төслийн дөрвөн аймагт татмын ойжуулалтын ажлыг хэрэгжүүлж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.12.30)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.