Нийслэлийн нутгийн өөрөө удирдах ёсны болон захиргааны байгууллагуудын ажилтнууд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх журмын дагуу тангараг өргөлөө. Тодруулбал, НЗДТГ-аас өнөөдөр зохион байгуулсан тангараг өргөх ёслолд 23 байгууллагын 133 төрийн албан хаагч оролцов.
Ёслолын үеэр НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, тэргүүн зэргийн түшмэл Б.Батбямба:
-Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Төрийн албаны өдөр”-ийг жил бүрийн долоодугаар сарын 3-ны өдөр байхаар тогтоосон. Монгол Улсын хөгжилд төрийн албан хаагчдын оруулж буй хувь нэмрийг өндөрт өргөх, тэдгээрийн гаргаж буй амжилт бүтээлийг бусдад дуурсгах, сайн туршлагыг солилцох, ахмад, залуу, дунд үеийн төрийн албан хаагчдын хоорондын уялдаа хэлхээг сайжруулах, залгамж халааг бэлтгэх зэрэг үндсэн том зорилгын хүрээнд эл өдрийг жил бүр тэмдэглэн, төрийн албан хаагчдад хүндэтгэл үзүүлдэг арга хэмжээ болгон тогтож буй. Тангараг өргөснөөр тухайн албан хаагч төрийн албаны ангилал, зэрэглэлд тогтоосон холбогдох нэмэгдэл болон бусад шаардлагатай дэмжлэг, урамшууллыг авах үүд хаалга нь нээгдэж буй. Нөгөөтээгүүр төрөө төлөөлж, түмэнд үйлчилж буй учраас төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, чин шударгаар хариуцлагатай, санаачилгатай, өндөр ёс зүйтэй ажиллах үүрэгтэй болж байна гэсэн үг хэмээв.
Өнөөдөр тангаргаа өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон ажилтнууд сэтгэгдлээсээ хуваалцлаа.
БЗД-ийн ЗДТГ-ын Сууц өмчлөгчдийн холбоо, тохижилт хариуцсан мэргэжилтэн С.Оюунтуяа:
-Би өмнө нь төрийн тусгай албаны офицер байлаа. Төрийн тусгай албанд 21 жил ажиллаад цэргийн гавьяаны амралтад гараад төрийн албаны тухай хуулийн хүрээнд энгийн мэргэжлээрээ ажиллах сайхан завшаан тохиолдож, төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөж буйдаа сэтгэгдэл өндөр байна гэлээ.
НЗДТГ-ын Шуурхай ажил, албан хэрэг хөтлөлтийн стандартын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Хүчитбаатар:
-Би 2023 онд МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Тангараг өргөснөөр маш их үүрэг хариуцлагыг мэдэрлээ. Сүүлийн үед залуучууд хувийн байгууллагад ажиллахыг илүүтэй зорьдог болсон. Тэр ч утгаар төрийн албаны залгамж халаа, бат бөх суурь нь алдагдах нөхцөл бүрдэх эрсдэлтэй. Иймд энэхүү залгамж халааг үргэлжлүүлэхийн тулд залуучууд бидний оролцоо чухал гэж бодсоны үр дүнд төрийн албанд ажиллахыг сонгосон гэсэн юм.
Хот байгуулалт, хотын стандартын газрын Хотын аюулгүй байдал, эрсдэлийн удирдлагын стандарт хариуцсан мэргэжилтэн М.Цолмон:
-Би МУИС-ийг Хот төлөвлөлтийн мэргэжлээр суралцаж төгссөн. Аав маань Барилгын хөгжлийн төвд ажиллаж, төр түмнийхээ төлөө олон жил зүтгэсэн хүн. Өнөөдөр аавынхаа залгамж болж, өөрийн мэргэжлийн дагуу төрийн албанд зүтгэхээр тангараг өргөсний дараа их огшлоо гэв.
Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны Нийгмийн ажилтан О.Одбаяр:
-Миний хувьд Зэвсэгт хүчинд 26 жил хүчин зүтгэсэн бөгөөд гавьяаныхаа амралтад гарсныхаа дараа энгийн мэргэжлээр ажиллан, өнөөдөр төрийн жинхэнэ албан хаагч болж, тангараг өргөж буйдаа маш баяртай байна хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин