Зам тээврийн салбар 2024 оны эхний хагас жил 62 сая тонн ачаа тээвэрлэлээ

- 2023 онд бүх төрлийн тээврээр ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА НИЙТ 107 САЯ ТОНН АЧАА тээвэрлэж өмнөх оноос 76.6%-ААР ӨССӨН.
- 2024 оны эхний хагас жилд 62 САЯ ТОНН АЧАА тээвэрлэсэн нь 2022 оны БҮТЭН ЖИЛИЙН АЧАА ТЭЭВРИЙН ХЭМЖЭЭНЭЭС даваад байна.
- Энэ нь оны эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр 120.5 САЯ ТОНН АЧАА тээвэрлэнэ.
- Автотээврийн салбарт ДЭЛХИЙН 15 УЛСТАЙ АВТО ТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭР байгуулсан.
- 2023 онд Автотээврийн ачаа тээвэрлэлт 71 сая тонн болж 2.1 дахин өссөн бол 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР 41 САЯ ТОНН АЧАА тээвэрлээд байна.
- Энэ нь 2021 оны бүтэн жилийн тээврийн хэмжээнээс 2.3 ДАХИН, 2022 оны бүтэн жилийн үзүүлэлтээс 1.3 ДАХИН өссөн.
- Төмөр замаар 2023 онд нийт 36.1 сая тонн ачаа тээвэрлэж, өмнөх оноос 30.3%-аар өссөн нь түүхэн дээд үзүүлэлт байсан.
- 2024 оны ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 21 САЯ ТОНН АЧАА тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 12 ХУВИАР ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТ.
- 2023 онд ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙГ СЭРГЭЭЖ, нислэгийн чиглэлийг нэмэгдүүлсэн.
- Ингэснээр агаарын тээврээр 1.7 САЯ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЖ, өмнөх оноос 82%-аар өссөн.
- 2024 оны эхний хагас жилд 930 МЯНГАН ЗОРЧИГЧ тээвэрлээд байгаа нь 2022 оны БҮТЭН ЖИЛИЙН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ТЭНЦЭЖ БАЙНА.
- Цаашид 2024 онд энэхүү өсөлтийг нэмэгдүүлж 2.2 САЯ ЗОРЧИГЧ тээвэрлэхээр төлөвлөөд байна.
- 2024 онд мөн бүх төрлийн тээвэрлэлтийн өсөлтийг үргэлжлүүлж ТЭЭВРИЙН ОРЛОГЫГ 8.3 ИХ НАЯД төгрөгт хүргэнэ.
- Одоогоор 21 АЙМАГ, 104 СУМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМААР нийслэлтэй холбогдсон бол ОХУ, БНХАУ-тай хиллэдэг 7 БООМТ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМТАЙ болоод байна.
- Өнгөрсөн 4 жилд 1120 КМ ТӨМӨР ЗАМ БАРИАД БАЙНА.
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.214.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.