Ус зайлуулах шугам хоолой хийлээ
Үйл явдал
/
2024-07-04

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 54 дүгээр байрны урд хэсэгт ус тогтож иргэд оршин суугчдад хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг байсан. Энэ асуудлыг шийдвэрлэж дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөр ус зайлуулах шугам хоолойны ажлыг хийж гүйцэтгэлээ. Тус газарт Улаанбаатар Эрдэм оюу их сургууль өргөтгөлийн барилга барихдаа барилгын норм, стандарт баримтлаагүйгээс үүдэн 2010 оноос хойш ус тогтож, орчны бохирдол үүсгэж иргэдийг бухимдуулж байсан бол асуудлыг шийдвэрлэж энэ хэсэгт 6 шүүрт худаг, ус зайлуулах хоолойг суурилууллаа.

Дүүргийн нутаг дэвсгэрт ус ихээр тогтдог байршлуудад ус зайлуулах хоолой, суваг шуудуу хийх ажлыг шат дараатай хийж байна.

May be an image of body of water and text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.228.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.