Шарилжийг хэзээ устгах хэрэгтэй вэ
Үйл явдал
/
2024-07-04

Долдугаар сарын эхээр шарилж лууль болон хөл газрын ургамлууд нь үрээ боловсруулдаг бөгөөд энэ үеэр шарилжийг устгалд оруулах нь хамгийн зөв үе юм.

Тэгвэл хэрхэн устгах хэрэгтэй вэ?

Хөл газрын эдгээр ургамлууд нь хаана, ямар хөрсөн дээр ургаж байгаагаас хамааран устгах арга нь өөр өөр байдаг. Жишээ нь, Хүлэмж болон зориулалтын мод үржүүлгийн зөөлөн хөрстэй талбайд үрээ боловсруулж байгаа өдийд (зориулалтын маск болон бээлийг өмсөх хэрэгтэйг анхаарна уу) үндсээр нь зулгааж хаяснаар дахин ургах магадлал нь эрс багасдаг байна. Харин энгийн хөрстэй хашаанд ургаж буй шарилжийг зулгаах бус хадалт, тайралтыг 2-3 жил дараалан хийснээр шарилж, луулийн төрлийн ургамал багасаж зүлэг нэмэгддэг. Тайралт хийхдээ тухайн шарилж, лууль төрлийн ургамлыг 7 - 10 см өндөртэй, салхигүй үед тайралт хийх нь илүү үр дүнтэй.

Шарилж лууль болон хөл газрын ургамлын тоосжилт ихсэж, үрээ цацаж эхэлдэг үе нь долдугаар сарын сүүлч бөгөөд үүнийгээ дагаад иргэдийн дунд амьсгалын замын харшил ихээр нэмэгддэг ба Улаанбаатар хотын амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68.3% нь шарилж, лууль, согоовтор, ерхөг, хус, улиас зэрэг ургамлын тоосны харшилтай байдаг байна.

Зулгаасан шарилжийг шатаах нь гал түймрийн аюул учруулах магадлалтай учир бүү шатаагаарай.

May be an image of 2 people and textMay be an image of 1 person, grass and text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.83.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.