Нийслэлийн Засаг дарга болон “Дата карт консерциум”-ын хооронд 2014 онд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-ний хэрэгжилтийг дүгнэх, дата мэдээлэл болон цахим төлбөрийн системийг нийслэлийн мэдэлд шилжүүлэн авах ажил үргэлжилж байна.
Энэ хүрээнд “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн эрх бүхий төлөөлөгчидтэй хэлэлцээр хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү болон холбогдох төлөөллүүдтэй хэлэлцээрийн асуудлаар удаа дараа уулзаад буй.
Өнөөдөр мөн хотын дарга Х.Нямбаатар болон тус ажлын хэсгийг ахалж буй Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул нар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн ерөнхий захирал Шин Дун Ү тэргүүтэй төлөөлөлтэй уулзав. Уулзалтаар хэлэлцээрийн явцыг эрчимжүүлэх талаар талууд санал солилцсон юм. Мөн нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг нийслэлд шилжүүлэн авах асуудлыг “Тmoney” компанитай хэлэлцэхээр болов.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин