”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үндсэн зорилтуудын нэг нь доройтсон ойг нөхөн сэргээх юм. Энэ хүрээнд “Оюу толгой” компани Богд хан уулын Түргэний голын эх, Бугын амны 70 га газрыг ойжуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн.
Бугын амны хус, шинэс бүхий гацууран ой нь 2002 онд гарсан түймрийн улмаас шатсан. Энэ хугацаанаас хойш шатсан ой байгалийн аясаар нөхөн сэргэхгүйгээр 20 гаруй жил өнгөрч, хээржсэн тул зориудаар ойжуулах шаардлагатай болжээ.
БОАЖЯ, ЗГХА Ойн газар. Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Богд хан уулын Дархан цаазат газар зэрэг байгууллагууд санаачлан, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Оюу толгой” ХХК ажиллаж байна.
Түймэрт өртөн доройтож хатсан тус ойг ойжуулах төслийн үндсэн гүйцэтгэгчээр ойн мэргэжлийн байгууллага “Агрофорест” ХХК шалгаран ажиллаж байна.
“Агрофорест” ХХК нь Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 13 га талбайд навчит болон шилмүүст төрлийн модны стандартын тарьц, суулгацыг ургуулдаг. Ойжуулалтаар таригдах 175 000 ширхэг тарьц суулгацыг мод үржүүлгийн газраасаа хангана.
2023 онд доройтсон 20 га талбайд шинэс, нарс, гацуурын нийт 50,000 ширхэг тарьцаар ойжуулалтыг хийсэн. /2023 он/
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин