Хан-Уул дүүрэг, Зайсан орчмын суурьшлын бүсийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн тулгамдсан асуудал болох ундны усны төвлөрсөн шугамд холбох болон дулааны шугам сүлжээ, дэд станцын угсралтын ажил олон жил яригдсан ч гүйцэтгэл удаашралтай байсан юм.
Тодруулбал, Зайсан орчмын хотхонуудын усан хангамжийг төвийн шугамд холбох ажил 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж эхэлсэн ч газар чөлөөлөлт болон нөхөн сэргээлтийн асуудлаас болоод удаашралтай байв. Тэгвэл уг ажлыг эрчимжүүлэх үүднээс өнөөдөр буюу долоодугаар сарын 30-ны өдөр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан болон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр нар Зайсан орчимд ажиллалаа.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном:
-Уг ажил өнгөрсөн оны тавдугаар сард бэлтгэл ажил нь бүрэн хангагдаж, эхлэхэд бэлэн болоод байсан. Гэсэн хэдий ч нөхөн сэргээлтийн зардлыг тооцох зайлшгүй шаардлагын улмаас хоёр сар хойшилсон. Тухайлбал замын трасст таарч буй аж ахуйн нэгж болон, шугам сүлжээний техникийн тодруулга зэрэг асуудлуудаас үүдэн удаашралтай байсан ажил шийдэгдэж, одоо ажил хэвийн үргэлжилж байна.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр:
-Зайсангийн 4516 айл өрх буюу 20 мянга гаруй иргэн, 135 аж ахуйн нэгж 38 гүний худгаас ахуйн хэрэглээнийхээ усыг авч байсан. Уг шугам сүлжээний ажлын ажиллах хүчний зардалд 2019 оноос хойш хоёр удаа өөрчлөлт оруулсан. Мөн энэ жил дахин төсөв тодотгох асуудлуудаас болж удааширсан. Нийслэлийн засаг даргын өгсөн үүргийн дагуу нэмэлт зардлуудыг нийслэлийн төсвөөс шийдэж уг ажил үргэлжилж байна.
Зайсан орчмын хотхонуудын усан хангамжийн төвлөрсөн системийг шийдэхэд нийт 3.5 км урттай шугам хоолойн ажил хийж байгаа. 2019 онд баталсан төсвийг 2024 оны тооцооллоор шинэчилж, трасс замд өртөж байгаа газруудын нөхөн сэргээлтийн зардлуудыг бүгдийг нь тусгаад хийж байна гэв. Түүнчлэн ажил гүйцэтгэгч “Бат комплект” ХХК-ийн захирал Х.Цэрэнбат “Трассын дагуух далд шугам сүлжээний хүндрэлүүдийг нийслэлээс шийдээд явж байна. Арваннэгдүгээр сард дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэж онцоллоо.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин