“Хан-алтай сан” тбб-тай санамж бичиг байгууллаа
Үйл явдал
/
2024-04-01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин хэрэгжүүлэхийн тулд ЗГХА Ойн газар, “Хан-Алтай сан” ТББ-тай санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд “Хан-Алтай сан” ТББ -ын “ЯВГААН БОТАНИКИЙН ХҮРЭЭЛЭН” /мод үржүүлэг, судалгааны төв/ төсөл болон бусад төсөл хөтөлбөрүүдийг харилцан дэмжин хэрэгжүүлэхээр болов. 

Талууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллахаас гадна Шинэ сэргэлтийн бодлого, “Ногоон хөгжлийн сэргэлт”, НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц, цаг уурын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох Мөн Парисын хэлэлцээр, Монгол улсад ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллана. Мөн Монгол улсын нутаг дэвсгэрийн хөрс, цаг уур, мод, бутлаг ургамлын тархцын судалгааг хамтран хийж, ойн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.122.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.