“Ой яг...” Өсвөр үеийнхэнд экологийн боловсрол олгох сургалт-аялал амжилттай хэрэгжиж дууслаа
Үйл явдал
/
2024-04-02

Олон улсын ойн өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас өсвөр үеийнхэнд экологийн боловсрол олгох байгаль орчин, танин мэдэхүйн “Ой яг...” сургалт-аяллыг 2024 оны 3 сарын 26-аас эхлэн ивээн тэтгэж хэрэгжүүлсэн билээ. Өнөөдөр бид 1020 дахь хүүхдээ хүлээн авч сургалт-аяллаа амжилттай хэрэгжүүлж дууслаа.

ЕБС-ийн 6-аас дээш ангийн сурагчид, өсвөр насныханд ойн экосистем, түүний үйлчилгээ, мод тарьж ургуулахын ач холбогдлыг танин мэдүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, сонирхон судлах эрмэлзэл, сэтгэлгээ суулгах зорилго бүхий уг сургалтыг Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нэгэн гол бодлого болох “хүүхдийн оюунд модны үр соёолуулах” зорилтыг дэмжин зохион байгууллаа.

“Ой яг...” танин мэдэхүйн сургалт-аялалд манай хөтөлбөрт тэр бүр хамрагдаж чаддаггүй алслагдсан дүүргийн хүүхдүүдийг буюу ЕБС-ийн 159, 16, 28, 147-р сургуулийн дунд, ахлах ангийн 1020 сурагчийг үнэ төлбөргүй хамруулсан нь онцлог үйл явдал болов.

Энэхүү сургалт-аяллыг дэмжин хамтран ажилласан Ойн газарт сургалтад хамрагдсан нийт өсвөр үеийнхэн халуун талархлаа илэрхийлж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.61.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.