Ойн салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхэд залууст зориулсан нөлөөллийн ажлууд үе шаттайгаар хийгдэж байна
Үйл явдал
/
2024-04-05

Олон улсын ойн өдрийг 3 дугаар сарын 21-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр ойн олон талт ач холбогдлыг олон нийтэд, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулах зорилгоор жил бүр дэлхий даяар тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн уриа “Ой ба инновац” бөгөөд илүү сайхан дэлхийн төлөөх шинэлэг шийдлүүдийг ойн салбарт нэвтрүүлэх зорилго тавигдаж байна.

”Олон улсын ойн өдөр"-өөр уламжлал болгон зохион байгуулагддаг "Оройн нахиа" оюутны эрдэм шинжилгээний хуралд энэ жил бакалаврын түвшинд 19, ахисан түвшинд 13, ханын илтгэлийн төрөлд 8 оюутан оролцож шилдгүүдийг шагнаж урамшуулсан. 
Мөн Олон улсын ойн өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас өсвөр үеийнхэнд экологийн боловсрол олгох байгаль орчин, танин мэдэхүйн “Ой яг...” сургалт-аяллыг 2024 оны 3 сарын 26-аас эхлэн ивээн тэтгэж  хэрэгжүүлсэн бөгөөд нийтдээ 1020 хүүхэд хамрагдсанаар амжилттай хэрэгжүүлж дууслаа. 
Оюутан залуус болоод, өсвөр үеийнхний сэтгэгдэл өндөр байгаа бид баяртай байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.92.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.