Байгаль орчин аялал жуулчлалын яам, ЗГХА Ойн газар болон Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлгэрмөрөн СДОА хамтран уг сургалтыг зохион байгуулж байна.
Сургалт 2024 оны 04 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд танхимийн болон хээрийн сургалтын хэлбэрээр зохион байгуулагдана.
Ойн нөөц ашиглалтын өнөөгийн байдал, хууль бус ашиглалтын талаар баримталж буй бодлого, арга хэмжээний талаар ЗГХА Ойн газрын ахлах мэргэжилтэн Р.Ганбат, Ойн анги, нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагуудын талаар баримталж байгаа бодлого, чиглэл, түвшин тогтоох үзлэгийн дүн хойшид авах арга хэмжээний талаар ЗГХА Ойн газрын мэргэжилтэн Б.Сарантуяа, Ойн арчилгааны зорилго, ач холбогдол, арчилгааны хэлбэр, арчилгаа хийх шаардлагатай ой, арчилгааны огтлолын арга, огтлолтын эрчим, огтлох модны сонголтын талаар “Дэлгэр дэлхий өнө” НҮТББ Доктор З.Цогт, Хөвсгөл аймгийн хэмжээнд ойн баялгийн ашиглалт, хамгаалалт, хууль бус ашиглалтын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Хөвсгөл аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Х.Хадбаатар, Ойн цэвэрлэгээний арга хэмжээний зорилго, ач холбогдол, хэлбэр, цэвэрлэгээ хийх шаардлагатай ойн төлөв байдал, цэвэрлэгээний арга, эрчмийн талаар “Дэлгэр дэлхий өнө” НҮТББ Доктор Ч.Ганбаатар нар илтгэл, танилцуулгыг тавилаа.
Сургалтын хоёрдох өдөр талбай дээр практик сургалт орно. Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн анги сургалтад хамтран ажиллаж байна.
-
Өчигдөр 18 цаг 59 мин
-
Өчигдөр 18 цаг 57 мин
-
Өчигдөр 18 цаг 00 мин
-
Өчигдөр 16 цаг 46 мин
-
Өчигдөр 13 цаг 00 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 00 мин
-
Өчигдөр 10 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
2025-01-04
-
Өчигдөр 11 цаг 42 мин