“Байгаль орчны удирдах ажилтны зөвлөгөөн-2024” боллоо
Үйл явдал
/
2024-04-12

“НОГООН ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ” уриа дор уг зөвлөгөөн зохион байгуулагдсан юм.

Байгаль орчны салбарын эрх зүйн орчныг сайжруулж, судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх, хамгааллын үр ашигтай  менежментийг нэвтрүүлж, олон улсын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилго дор “БАЙГАЛЬ ОРЧНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН”-ийг БОАЖЯ-аас зохион байгууллаа.

“НОГООН ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ” уриа дор уг зөвлөгөөн зохион байгуулагдсан юм.

Орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, байгаль хамгаалагчид, судлаачдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулж, үүрэг хариуцлагыг чангатгах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлж экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг олон нийтэд сурталчлан таниулах зэрэг олон талт хамтын ажиллагааны алдаа оноог хэлэлцэж, үр дүн, гүйцэтгэл, чанарт суурилсан арга замыг эрэлхийлнэ. 

Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн байгаль орчин, аялал жуулчлалын салбар, ойн салбар, усны салбар, хүрээлэн буй орчны салбар, цаг уурын салбарын 250 гаруй удирдлагууд өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлуудын алдаа оноо, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чууллаа.

Дэлхий нийтийн хэмжээнд байгаль орчны доройтол, биологийн олон янз байдлыг хамгаалах, хомсдолыг хязгаарлан зогсоох, түүх соёл, шинжлэх ухааны давтагдашгүй үнэт өвийг үе дамжуулан үлдээх, байгалийн унаган төрхийг хадгалан, экосистемийн тэнцвэрт байдлыг ханган тогтвортой хөгжлийн үзэл санааг баталгаажуулан хойч үедээ байгаль дэлхий, газар нутгаа өвлүүлэн үлдээх нь бидний суурь зарчмын хүрээнд энэ удаагийн зөвлөгөөн бодитой үр дүн өгөх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.211.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.