Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье‼
Үйл явдал
/
2024-04-15

”Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.

 

 

Иймд иргэд та бүхэн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж:

 Үнс нурмыг битүү тагтай саванд хийх

 Тамхи, чүдэнз, асаагуур, оч, нурмыг ил задгай хаяхгүй байх

 Тээврийн хэрэгслийн янданг оч баригчтай болгох

 Гэр, хашаа, малын хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах

 Түймэр, галын аюулаас хамгаалахад шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгэх

Байгалиа болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг галын аюулд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.28.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.