Киргиз улсад зохион байгуулагдсан /afoco/-ын чуулга уулзалтад ойн газраас оролцлоо
Үйл явдал
/
2024-04-30

Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага /AFoCO/ нь олон улсын гэрээ хэлэлцээрт тулгуурласан Засгийн газар хоорондын байгууллага юм.

Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага /AFoCO/-ын Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан 10 дах удаагийн Чуулга уулзалтад Монгол улсыг төлөөлж ЗГХА Ойн газрын мэргэжилтнүүд оролцов.

Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага /AFoCO/-ын чуулга уулзалтаар хэлэлцэх асуудалд Монгол улсын байр суурийг тусгах, хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэх, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлэх боломжит төслийн үр дүнг судлах, чуулга уулзалтаар хэлэлцсэн асуудалд Монгол улсын саналыг тусгаж ажиллах тал дээр оролцогчид санал солилцлоо. 

Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага /AFoCO/ нь олон улсын гэрээ хэлэлцээрт тулгуурласан Засгийн газар хоорондын байгууллага юм. 

Тус байгууллага нь тогтвортой хөгжлийн нийтлэг зорилго, дэлхий дахины болон бүс нутгийн ойжуулалтын зорилтуудыг биелүүлэхийн төлөө хамтын ажиллагааг дэмждэг. 

Мөн дадлага туршлагаараа дамжуулан ойн эзлэх хувийг нэмэгдүүлэн, уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх, олон улсын зорилгыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорин ажилладаг. 

Одоогийн байдлаар /AFoCO/-гийн гишүүнчлэлд Бутан, Бруней, Камбож, Индонези, Казакстан, Киркизстан, Лаос, Монгол, Мьянмар, Филиппин, Солонгос, Тайланд, Зүүн-Тимор, Вьетнам зэрэг 14 орон байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.249.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.