“Эрүүл ой” төслийн хүрээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх асуудлаар ану-ын ойн шавжийн зөвлөхүүдтэй уулзлаа
Үйл явдал
/
2024-05-03

Ойн хөнөөлт шавж, өвчний талаар төрөөс баримталж байгаа бодлого, төлөвлөлт, 2024 оны төлөвлөлтийн талаар танилцахаар ЗГХА Ойн газрын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд АНУ-ын ойн шавжийн зөвлөхүүдтэй уулзлаа.

Уг зөвлөхүүд нь Олон Улсын Байгаль Хамгаалах Нийгэмлэг (ICCF)-ийн конскорп хөтөлбөрийн ойн шавж судлаачид юм. 

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Ойн газар, Рио Тинто Монгол ХХК, Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг нь “Эрүүл ой” төслөөр ойн хөнөөлт шавжтай тэмцэх, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажлыг нэгдсэн менежментийн дор тогтвортой хэрэгжүүлж буй шилдэг туршлагыг судалж байна.

Монгол орны ойн хөнөөлт шавж, өвчний олшрол, хор хөнөөл, түүний судалгаа, тэмцлийн ажлын талаарх туршлага ба өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар танилцуулж, тухайн зөвлөхүүдээс зөвлөмж гаргуулан авах зорилгоор уг уулзалтыг зохион байгууллаа.

“Эрүүл ой” төсөл нь Монголын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Рио Тинто Монгол ХХК, Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг, (ICCF) хамтран хэрэгжүүлж буй төсөл юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.174.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.