БХЯ: Оросын Холбооны Улсад 2024-2025 оны хичээлийн жилд эхлэх цэргийн сургуулиудад элсэн суралцах хүсэл сонирхолтой хүүхэд, залуусыг сонгон шалгаруулалтад урьж байна

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Оросын Холбооны Улсад 2024-2025 оны хичээлийн жилд эхлэх цэргийн сургуулиудад элсэн суралцах хүсэл сонирхолтой хүүхэд, залуусыг сонгон шалгаруулалтад урьж байна.
Бүртгэл 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэл явагдана.
Тавигдах шаардлага:
- Өөрийн сонгосон 3 хичээлээр Ерөнхий эрдмийн шалгалт өгсөн байх;
- Ерөнхий эрдмийн босго оноо 480-аас дээш байх;
- Биеийн өндөр 165 см-аас дээш өндөртэй 60 кг-аас багагүй жинтэй байх;
- Сэтгэц эрүүл, гаж зуршилгүй байх;
- Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх;
- Бие бялдрын эрүүл зөв хүмүүжилтэй байх.
Бүрдүүлэх материал: Оросын Холбооны Улсын цэргийн сургуулийн сонгон шалгаруулалтад орох сурагч, иргэн, дараах материалыг заавал бүрдүүлнэ.
Үүнд:
- Төрийн албан хаагчийн анкет (1-р маягтын дагуу);
- Тухайн хүний хүсэлт (өргөдөл);
- Өмнөх шатны сургууль төгссөн гэрчилгээний хуулбарыг (нотариатаар батлуулсан);
- Ерөнхий эрдмийн шалгалт өгсөн дүнгийн батламжийн хуулбар (нотариатаар батлуулсан);
- Оюутан, сонсогч, сурагч нар суралцсан хугацааны шалгалт, шүүлгийн дүнгийн хуулбар (сургуулийн сургалтын албаны баталгаатай байх);
- Гэмт хэрэгт холбогдож байсан эсэх тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг авах;
- 2 хувь цээж зураг.
ОХУ-ын цэргийн их, дээд сургуулийн хуваарийг хавсаргав.
Холбогдох албан тушаалтан: Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Ахмадын бодлого, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн хошууч Э.Энхзориг, утас: 458929, 99133488.
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.204.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.