Монголчууд “ХӨНЖЛИЙНХӨӨ ХЭРЭЭР ХӨЛӨӨ ЖИЙ” гэж ярьдаг. Тэнгэр дээгүүр нисэх мэт том том байгууллагад ажиллаж байсан нэгэн этгээд орон нутгийн сонгуульд МАНДУУЛНА гэж гарч ирээд л, татвар төлөгчдийн мөнгөөр ӨӨРСДИЙНХӨӨ СУУХ байр савыг бариулахаар ТЕНДЕР ЗАРЛААД цамнаж гарав.
Тодруулбал МАН-ын гар хөл бол хувийн хэвшлийнхэнийг дарамтлах ажил хийж байсан Н.Мандуул 65 тэрбум 668 сая 971 мянган төгрөгөөр “Чингэлтэй дүүргийн нутгийн захиргааны барилга” шинээр барих тендерийг 2025 оны 02 дугаар сарын 14-нд зарлажээ.
Дүүрэг шинэ байртай байж болно. Бололгүй яах вэ. Гэхдээ шинэ байртай болохоос урьтаад өлмөн зэлмүүн амьдарч байгаа иргэдийнхээ амжиргааг нэг бодоосой. Гудамжаар явж, айл өрхөөр ороод үзээсэй. Хүнсний талонаар бор хоногоо өнгөрүүлж буй өрх Чингэлтэй дүүрэгт олон. Үгүй ядаж л 19-20-р хорооны халиа дошинг цэгцэлж болмоор. Үнэхээр ажил хийсэн гэж харагдахаар мөрөөдөж буй бол өмнөх удирдлагуудынхаа эхлүүлсэн “ДҮҮРГИЙН ШИНЭ ЭМНЭЛЭГ”-ээ гүйцээчихвэл иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ авахад амар, улстөрчдөд попорч зургаа авахуулахад хялбар баймаар. Н.Мандуул даргын ажил хийе гэсэн санаа нь зөв. Гэхдээ хамгийн чухал ажлаа түрүүлж хийх нь зөв баймаар.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 65 тэрбум 668 сая 971 мянган төгрөгөөр баригдах ШИНЭ ТАМГЫН ГАЗРЫН БАРИЛГАД 2025 оны Чингэлтэй дүүргийн төсвөөс 19 тэрбум 700 сая төгрөг нь хувиарлагдчихсан байгаа нь харамсалтай.






Холбоотой мэдээ
-
23 цаг 58 мин
-
Өчигдөр 18 цаг 24 мин
-
Өчигдөр 10 цаг 26 мин
-
Өчигдөр 10 цаг 26 мин
-
Уржигдар 10 цаг 19 мин
-
Уржигдар 17 цаг 12 мин
-
Уржигдар 18 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 57 мин
-
Уржигдар 17 цаг 22 мин
-
Уржигдар 17 цаг 04 мин
-
2025-02-17
-
Уржигдар 17 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 05 мин