Зам тээврийн яамны Төрийн нарийн С.БАТБОЛД 28,6 ТЭРБУМЫГ зөвлөх үйлчилгээ нэрийдлээр ХУВААЖ ИДЭХ ҮҮ...
Сэдэв, асуудал
/
2025-02-18

Манай яамны ажилчдын компьютер муудсан, прогамм нь гацаад байдаг учраас жил бүр шинэчилдэг хэмээн хээв нэг яриад суудаг эрхэм бол Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.БАТБОЛД гэгч. Сахил хүртээд шал дордов гэгчээр үхэл хагацал, бүтэлгүйтэл дүүрэн энэ салбарт Наробанчин гэгээн ирж ном уншаад ч тусыг эс олов.

Дарханы замыг тавих гэж таван жил үйл тамаа үзсэн Зам тээврийн яамныхан дахиад л татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж, биелэшгүй төлөвлөгөөг гаргажээ. Тухайлбал “Өөдөө тэмүүлэх Монгол” ган таталгат гүүрэн байгууламжийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, арга хэмжээний хүрээнд хөнгөн төмөр зам, LRT төслийг боловсруулах ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕР зарлажээ.

Энэхүү арга хэмжээнд УЛСЫН ТӨСВИЙН 23 ТЭРБУМ төгрөгийг зарцуулах нь. Захиалагч талыг төлөөлөн Зам тээврийн яамнаас 28 тэрбум 600 сая төгрөгийн тендерийг 2025 оны 02 дугаар сарын 17-нд зарласан байна.

Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг. Татвар төлөгчдийн мөнгөөр МЯНГА МЯНГА, ЗУУН ЗУУН ТЕНДЕР зарлаж болно. Гагцхүү ҮР ДҮНТЭЙ, ач холбогдолтой байх ёстой. Энэ мэт зөвхөн ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНД хэдэн авран ТЭРБУМААР нь үрэх ямар шаардлагатай вэ...?

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.251.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.