Барилгын салбарынхан ТУЛГАМДСАН АСУУДЛАА ярилцлаа
Үйл явдал
/
Уржигдар 17 цаг 19 мин

“Барилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдэвт салбар дундын нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Барилгын салбарын стандартад тулгамдаж буй асуудал, эрх зүйн орчныг хэрхэн шинэчлэх шийдлийн талаар УИХ-ын Тамгын Газар, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Хот Байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, СХЗГазар, тус салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд зэрэг 150 гаруй төлөөлөл хамтран, өргөн хүрээнд хэлэлцлээ.

Барилгын ерөнхий хуулийн төсөлд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн талаар тусгагдсан байдал, Хотын стандарт, түүний хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, Барилгын салбарын тохирлын үнэлгээний итгэмжлэлийн талаар илтгэл хэлэлцүүлэг өрнөж, нийт оролцогчдын хүрээнд хэлэлцүүлгээс зөвлөмж гаргалаа.

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Т.Пүрэвхатан:

-Барилгын норм, нормативын баримт бичгүүд нь зөвхөн барилгын салбар төдийгүй уул уурхай, зам тээвэр, эрчим хүч зэрэг бусад салбарт шууд нөлөө үзүүлдэг стратегийн чухал баримт бичиг юм. Гэвч эдгээр баримт бичгийг боловсруулах үйл явц нь олон үе шаттай, урт хугацаа шаардагдах салбар хоорондын уялдаа сул, хариуцсан хүний нөөц хязгаарлагдмал зэрэг асуудлууд байна.

Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг боловсруулах үйл ажиллагаанд дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, норм, нормативын баримт бичигт үзлэг хийж, давхардлыг арилгах ажлыг дэвшилтэд технологийн тусламжтайгаар гүйцэтгүүлэх, цаашлаад барилгын үйл ажиллагаанд олон улсын барилга байгууламжийн норм, дүрэм стандартыг хэрэглэх эрхзүйн орчныг сайжруулах шаардлагатай хэмээн онцоллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.99.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.