НЯРАЙ хүүхэд цэцэрлэгтээ ЭНДЭЖ байхад СХД-ийн 22 дарга 14,5 САЯЫГ шинэ жил далимдуулан ХУВААН АВЧ ИДЖЭЭ!!!
Сэдэв, асуудал
/
Уржигдар 20 цаг 44 мин

Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн гаралт, хулгай, архидалт, ядуурлаараа хамгийн өндөр үзүүлэлттэй нь Сонгинохайрхан дүүрэг. Ёстой нөгөө БУЛАВЧ БУЛТАЙНА, ДАРАВЧ ДАЛДАЙНА гэгчийн үлгэрээр гэмт хэргийг бууруулах гэж мянга сайн зүтгэж, хичээсэн ч зодоон цохион, дээрэм тонуул нь буурахгүй, улам гаарна.

Тухайн дүүргийн ИТХ-ын дарга нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга байдаг. Гишүүд нь мэдээд хууль хүчнийхэн, цэрэг цагдаагийнхан, дарга удирдлагууд байдаг. Энэ жишгийн дагуу Сонгинохайрхан дүүргийн ГХУСАЗСЗ-ийн нэр бүхий 22 гишүүн 2024 оны 12 дугаар сарын 11-нд “ИДЭВХ САНААЧИЛГАТАЙ АЖИЛЛАСАН” гэсэн дүүргийн ИТХ-ын дарга Б.ЗОЛБООГИЙН үнэлэмжээр тус бүр 660 мянган төгрөгийн бэлэг нийт 14,520 мянган төгрөгийг УРАМШУУЛАЛД АВСАН байна.

 

Дээрх урамшууллыг СДХ-ийн ИТХ-ын дарга Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.ЗОЛБОО, СДХ-ийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ж.БАТ-ЭРДЭНЭ, СХД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны дарга Г.БАТЗАЯА, СХД-ийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.ТӨМӨРБААТАР, СХД-ийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.АМАРБАЯСГАЛАН, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Б.ДАШДОДОВ, СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.ХИШИГБААТАР, СХД-ийн Ерөнхий прокурор Д.ОТГОНБАЯР, СХД-ийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Г.БАЙДРАГ, Нэгдүгээр хэлтсийн дарга, дэд хурандаа Д.ЦЭДЭН-ИШ, II хэлтсийн дарга, дэд хурандаа Д.ЖАНЧИВДОРЖ, III хэлтсийн дарга дэд хурандаа Б.ЦООНЯМБУУ, СХД-ийн Замын цагдаагийн хэлтсийн дарга дэд хурандаа Б.ЗОРИГТ, СХД-ийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Д.МӨНХСАЙХАН, СХД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.НЯМГЭРЭЛ, ШШГЕГ-ын харьяа 429-р хаалттай хорих ангийн эмнэлгийн дарга О.БИЛГҮҮН, ШШГЕГ-ын харьяа 405-р ангийн тусгай нэгжийн дарга Г.АМГАЛАНБААТАР, СХД-ийн Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын хэлтсийн дарга Н.ХӨХӨӨ, СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.ОЛОНБАЯР, СХД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.ӨНӨРСАЙХАН, СХД-ийн ИТХ-ын нягтлан бодогч Г.ГАНГАНЧИМЭГ нарын 22 дарга, албан тушаалтан УРАМШУУЛАЛ нэрийдлээр 14 сая 520 мянган төгрөгийг тус бүр 660 мянган төгрөгийн БЭЛЭГ хэлбэрээр авчээ.

Гэтэл тухайн оны 10 дугаар сарын 29-нд Сонгинохайрхан дүүргийн 34-р хороонд үйл ажиллагаа явуулдаг нэгэн өдөр өнжүүлэхэд -ОЙ ХОЁР САРТАЙ НЯРАЙ НАС БАРСАН” харамсалтай хэрэг болсон. Энэ үед дүүргийн “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ЭДГЭЭР ДАРГА нар хяналт шалгалт хийсэн болов уу... гэдэг асуулт одоог хүртэл хариулт нэхсээр үлдэнэ!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
3
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.137.149.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн (202.9.40.20) 2025-02-19 21:04:45
Дэндүү ичгүүргүй шуналтай юм аа.