
Засгийн газрын ээлжит хуралдаан энэ цаг мөчид Төрийн ордонд үргэлжилж байна. Тус хуралдаанаар 1072 хувьцааны ногдол ашгийг хэлэлцэх болжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлолт явуулдаг Тавантолгойн ордоос Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшдэг. Дээд тал нь 1072 хувьцаа эзэмшдэг. 2024 оны ногдол ашгийг хэзээ хуваарилах вэ гэдгийг иргэн бүр чих тавин хүлээж суугаа. Учир нь, хуулиараа ногдол ашиг хуваарилах шийдвэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс өчигдөр эцэслэн гаргасан байх учиртай.
Шинэ оны өмнө буюу 2024 оны арванхоёрдугаар сард 2024 оны ногдол ашгийн эхний хэсэг болох 135 мянган төгрөгийг олгосон. Цагаан сараас өмнө ногдол ашгийн үлдэгдэл буюу 200 гаруй мянган төгрөг олгохоо Засгийн газар урьдчилан мэдэгдсэн. Гэхдээ нүүрсний үнэ унасан, тээвэрлэлт саарсан зэргээс шалтгаалж, нүүрснээс орж ирдэг мөнгө багассан нь 1072 хувьцааны ногдол ашиг олгох шийдвэр хойшилж болзошгүй нөхцөл байдал үүсгэж мэдэхээр буй.
Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Айл өрх цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тарифын өсөлт зэрэг 32 асуудлыг хэлэлцэх юм.






-
23 цаг 42 мин
-
Өчигдөр 10 цаг 26 мин
-
Өчигдөр 10 цаг 26 мин
-
Уржигдар 10 цаг 19 мин
-
Уржигдар 17 цаг 12 мин
-
Уржигдар 18 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 57 мин
-
Уржигдар 17 цаг 22 мин
-
Уржигдар 17 цаг 04 мин
-
2025-02-17
-
Уржигдар 17 цаг 19 мин
-
Уржигдар 09 цаг 05 мин